ФОТО: “Вансэмбэрүү 2017“ жижиг дунд үйлдвэрлэл, экспортыг дэмжих үзэсгэлэн худалдаа болж байна
2017 оны 10 сарын 16
Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сурталчлах, экспортонд зуучлах зорилго бүхий “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар төмөр замын үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд “БМ гутал”, “Хас” гутал, “Ньюгалакси”,“Шинэ сүлжээ кашимер” ХХК, “Ундрах урлан”, “SRB”, “Монгол эсгий эдлэл”, Тод оймс” зэрэг 45 аж ахуйн нэгж оролцож байна.
“Вансэмбэрүү 2017” үзэсгэлэн худалдааны зорилго шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг гадны зах зээлтэй холбох замаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48176
0 эможи