Аль зам АЧААЛАЛТАЙ байна вэ?
Одоогийн байдлаар дараах замуудад хөдөлгөөний ачаалал үүссэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Үүнд:
1.ШУТИС-ын уулзвар дээр зам тээврийн осол гарсны улмаас 2 талдаа,
2.Байгалийн түүхийн музейн уулзварын гэрлэн дохионы шонг тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас гэрлэн дохио ажиллахгүй болж, хөдөлгөөнийг биет зохицуулалтаар зохицуулж байна. Үүнтэй холбоотойгоор баруунаас зүүн чиглэлд ачаалалтай,
3.Нарантуул захын уулзвар 4 талдаа,
4.Энхтайвны гүүр урдаас хойш чиглэлд,
5.120 мянгатын уулзвар Зайсан талаасаа болон Цагаан хаалга талаасаа,
6.Олимпийн гудамж Замын цагдаагийн уулзвар талаасаа,
7.Бөхийн өргөөний уулзвараас МУБИС-ын уулзвар хүртэл,
8.Баруун 4 замын уулзвар Үндсэн хуулийн гудамж талаасаа болон Гэсэр сүм талаасаа,
9.Баянбүрдийн тойргоос Өлзий төвийн уулзвар хүртэл тус тус ачаалал ихтэй, хөдөлгөөн удааширсан байна.
Одоогийн байдлаар хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн ихтэй байна. Иймд иргэн та цагаа зөв тооцоолж, гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарахыг ЗЦА-аас зөвлөлөө.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)