Арьс ширний үйлдвэрүүдээс болсон хөрсний бохирдол их байна
Өнөөдөр НМХГ-аас арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ.
Шалгалтад 43 арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагджээ. Мөн шалгалтын үеэр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодотгол хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зөрчлүүд илэрсэн байна.
Түүнчлэн үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй, химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зориулалтын газар хаяагүй, бүртгэлгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн" гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын (НМХГ) Байгаль орчин, Геологи, Уул уурхайн Хяналтын Хэлтсийн дарга Д.Бат-Өлзий мэдээллэв.
Нийт 43 аж ахуйн нэгжид шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага хүргүүлж, арван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага, улсын ахлах байцаагчийн зургаан зөвлөмж, найман дүгнэлт, 10016.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)