НИТХ-ын шинэ дарга С.Амарсайханы анхны хуралдаан бүтэлгүйтэв

2017 оны 10 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордонд НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авснаасаа хойш анхныхаа хуралдаанын удирдан явуулах ёстой байсан. Гэтэл   хотын дарга С.Батболд эзэнгүй  гэх шалтгаанаар өнөөдрийн хуралдааныг хойшлуулжээ.

Уг нь энэ удаа нийслэлчүүдийн амьдралд тун чухал нөлөөтэй асуудлуудыг багцлан хэлэлцэхээр товлосон байсан ч ийнхүү хурал цагтаа болж чадсангүй. Товлосон ёсоор өнөөдөр нийслэлийн таван байгууллагын 40 гаруй дарга нар  цугларч, НИТХ-ын шинэ дарга С.Амарсайханд ажлаа тайлагнахаар хүрэлцэн ирсэн.

Харин одоо тэдгээр  дарга нар өвөр зуураа "НИТХ-ын шинэ дарга арай сул байна уу даа. Ирц хүрээгүй, мөн хотын дарга  байхгүйн  улмаас хурал хойшилсон тохиолдол ойрын он жил харагдаагүй" гэцгээсээр тарж одов.

Хэдийгээр энэ асуудал хаа нэг гарч л байдаг тохиолдлуудын нэг боловч НИТХ-ын даргын албыг авсан үе үеийн удирдлагууд анхныхаа хуралдааныг  цуцалж байсан удаа байхгүй. Тэгэхээр өвөлжилтийн бэлтгэл, төсвийн тодотгол гээд олон чухал асуудал хэлэлцэх үед хурлаа удирдаж чадаагүй даргын алдаа юу, эсвэл нийтээс сонгогдож гарч ирчихээд хуралдаа ирээгүй  зарим нэг тэргүүлчэгчд болон хотын даргын хойргынх уу. Ямартай ч энэ долоо хоногт НИТХ-аас ямар нэг шийд гарна гэж хүлээх хэрэггүй болж байна. Гэхдээ өмнө нь ийм асуудал гарч байгаагүй гэхээр шинэ дарга маань арай сул байна уу гэх бодол төрөхөөр ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
48066
4 эможи
keyboard_arrow_up