Ломбарданд эд зүйлээ барьцаалж зээл авсан иргэдийн 30-40 хувь нь барьцаагаа алддаг байна

2017 оны 10 сарын 11

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбардны бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд боллоо.

Arslan.mn

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын зүгээс өгсөн мэдээллээр Монголд 1,100 гаруй ломбард үйл ажиллагаагаа явуулж 30 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлт/жилд/ ямар ч хяналтгүй байдаг гэв. Үүнээс зөвхөн хулгайн эд зүйл л гэхэд найм орчим тэрбум төгрөгт хүрдэг байна. Мөн ломбарданд эд зүйлээ барьцаалж зээл авсан иргэдийн 30-40 хувь нь барьцаагаа алддаг байна.

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Даваажав “Улсын хэмжээний болон Улаанбаатар хотын гэмт хэргийн статистикийг харвал хулгайн гэмт хэргийн эзлэх тоо нь их байна. Нийслэл хотод гэмт хэргийг бууруулъя гэвэл хулгайн гэмт хэргийг бууруулах хэрэгтэй болно. Дээр нь ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс шударгаар ажиллаж буй хүмүүс байхын зэрэгцээ хулгайн эд зүйлсийг борлуулах, хулгайч нарыг санхүүжүүлэх зах зээл бий болчихоод байна. Дунджаар хоногт 5-6 телевиз, гар утас, мөнгөн аяга, үнэт зүйл, нөүтбүүк зэрэг алдагддаг. Энэ нь ломбардны барьцаалдаг эд зүйлтэй тохирдог" хэмээлээ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг байгууллагууд маш их нэмэгдэж байна. Зөвхөн нэг ломбард л гэхэд 40-50 салбартай үйл ажиллагаа явуулдаг тохиолдол бий. Зах зээлийн хүрээ өргөжих тусам нийгэмд гарч буй сөрөг үр дагаврууд нэмэгдэж байна. Богино хугацаанд иргэдэд санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг салбар байх ёстой. Бусад орнуудад ч бий. Харамсалтай нь хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай байна” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48029
0 эможи
keyboard_arrow_up