Налайх дүүрэгт гамшгаас хамгаалах сургуулилт хийнэ

2017 оны 10 сарын 11

Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс дүүргийн хэмжээнд  гамшгийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг, дадлага олгох зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг энэ сард зохион байгуулах гэж байна.

Arslan.mn

Дадлага сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын баталсан сургалтын хуваарь, хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадуудад танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна гэж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48016
0 эможи
keyboard_arrow_up