НИТХ дахь АН нэг цагийн завсарлага авлаа

2017 оны 10 сарын 09
НИТХ-ын хуралдааны үеэр АН-ын бүлэг завсарлага авах хүсэлт гаргаснаар нэг цаг завсарлахаар боллоо.

ФОТО: НИТХ-ын шинэ даргыг сонгох хурал эхэллээ Arslan.mn

Завсарлага авах шалтгаанаа нэр дэвшигчтэй холбоотой асуудал байна хэмээн тайлбарлалаа. НИТХ-ын XI хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралд 41 гишүүн ирсэн байна.Тэд НИТХ-ын даргыг сонгох юм.

Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй.

Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.

Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж өнөөдөр хийхээр болсон. НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь өнөөдөр тодорхой болно.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47909
0 эможи
keyboard_arrow_up