“Ургацын баяр-2017“ өдөрлөг өнөөдөр нээлтээ хийнэ
2017 оны 10 сарын 07
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулах “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тус арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм.
Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид оролцох ажээ. Үзэсгэлэн худалдаа ирэх 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47869
0 эможи