Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа
2017 оны 10 сарын 06
Нийслэлийн Засаг даргын зөвлөл ээлжит бус хуралдаанаа хийж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн болон НЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцож, 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, 2018 онд салбар бүртээ тусгасан ажлуудыг хэлэлцсэн юм. Ингэснээр нийт таван бүлэг бүхий Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаанд буюу өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барилаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47849
0 эможи