ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж дууслаа

2017 оны 10 сарын 05

Arslan.mn

2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлын нөлөөлөлд нийт 9 нэгж талбар өртсөн.

Үүнээс 3 ТҮЦ-ийг албадан нүүлгэж, 1 хуулийн этгээдийг нөхөх олговортойгоор, 5 нэгж талбарыг зөвшилцөн газрыг 100 хувь чөлөөлж, өргөтгөн шинэчлэх ажил 100 хувь хийгдэж дууслаа.

Мөн Зайсан толгойн урдуур хийгдэж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нөлөөлөлд газар ашиглах гэрээтэй 22 нэгж талбар өртөж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч байгууллага, Богд уулын дархан цаазат газрын захиргаатай хамтран чөлөөллөө. Зам засварын ажил хийгдэж байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47828
0 эможи
keyboard_arrow_up