Ц.Баасанжав: Д.Баярсайхан, С.Амарсайхан нар НИТХ-ын даргад дахин өрсөлдөх ёсгүй

2017 оны 10 сарын 04

Arslan.mn

НИТХ-ын Зөвлөх зөвлөлийн дарга Ц.Баасанжавтай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр МАН-ын ахмад гишүүдийн нэг бөгөөд 1992-1996 онд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга, 1996-200 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

-Нийслэлд өрнөөд буй сонгуульт ажил, түүний үр дүн, албан тушаалын томилгоо сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж байна. Ялангуяа НИТХ-ын даргын асуудал маргаан дагуулах боллоо. Сая хоёр нэр дэвшигч өрсөлдөөд, тэнцүү санал авсан. Тэгэхээр дараагийн шатанд хэрхэх ёстой юм бол?

-Манай ИТХ-ын хуралдааны байдлыг харахад олон хоногоор сунжирч байна. Өөрөөр хэлбэл, 11-ийн 5 дугаар заалтыг дутуу дулимаг ойлгосонтой холбоотой хугацаа алдаж байгаа асуудал. 11-ийн 5-дугаар заалтад, хоёр буюу түүнээс дээш нэр дэшигч НИТХ-ын даргад өрсөлдөөд санал тэнцсэн, эсхүл олон санал авсныг дахин нэр дэвшүүлнэ гэж байгаа. Түүнээс биш хоёр хүн өрсөлдөөд санал тэнцсэн бол дахин нэр дэвшүүлнэ гэж байхгүй. Шинэ нэр дэвшигчдийг зарлах ёстой. Энэ тухай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн 11.4, 11.5-д зарчмын хувьд агуулга, мөн чанарыг нь зааглаж, ялгасан байгаа. Тэгэхээр одоо НИТХ-ын даргад нэр дэвшигчийг шинээр гаргаж, Улсын Дээд шүүхэд мэдэгдэх ёстой болж байна.

-НИТХ-ын даргын асуудлыг намаас шийдэх нь хэр оновчтой вэ?

-НИТХ-ын даргыг нийслэлийн иргэд сонгож байгаа юм. Нийслэлийн намын хорооны дарга гэдгээр нь Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлд ялагдал хүлээсний хариуцлагыг үүрүүлнэ гэж байгаа бол хуулийн дагуу эхлээд дүүргийн Намын хорооны дарга нарт хариуцлага тооцох ёстой.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-ын Төв штаб удирддаг учраас тэдэнтэй ч хариуцлага ярих хэрэгтэй. Тийм байтал хаа хамаагүй хүнд нялзааж, сонгуулийн үр дүнг дотроо ярих ёстой байтал ард түмний сонгосон НИТХ-ын даргыг намын өмнө хариуцах асуудалтай авч хэлэлцэх нь зааг ялгаатай хоёр зүйлийг нэг байдлаар шийдэж байгаатай адил. Энэ нь яав ч буруу.

-Хариуцлагын тогтолцоог л тодорхой болгох шаардлагатай гэж ойлголоо?

-НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх ёстой. Ёсзүйн байдлаар яривал, МАН Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлд ялагдсан бол Ц.Сандуй Нийслэлийн намын хорооны даргын ажлаа л өгөх учиртай болохоос НИТХ-ын даргын албанаасаа огцрох ёсгүй гэж үзэж байна. Тийм байхад энэ хүн Нийслэлийн намын хорооны дарга, НИТХ-ын дарга гэсэн албанаасаа нэгэн зэрэг татгалзаж байгаа нь харамсалтай.

-Ер нь улстөрийн намын дотоод асуудал төрийн ажлын дайтай яригддаг болсон. Энэ жишиг яаж бий болчихов?

Ер нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр нийслэлийн удирдлагатай хариуцлага тооцдог зарчим бол буруу. Би 1996 онд нийслэлийн Засаг дарга байсан. Нийслэлийн сонгуулийн үр дүнгээр Улаанбаатар хотын иргэд надад итгэж, саналаа өгсөн. Харин УИХ-ын сонгуулийн үр дүнд 74 суудал 25 болгож, АН-ын дарга Ерөнхий сайдаар томилогдсон. Ерөнхий сайд нийслэлийн болон аймгуудын Засаг дарга нарыг томилох эрхтэй. Гэтэл дээр явагдсан сонгуулийн үр дүнгээр нийслэлийг улстөржүүлж, бэлтгэгдсэн боловсон хүчнийг тэр чигээр нь мөн л улстөрийн шалтгаанаар халж, сольж байсан. Энэ нь Монгол төр, улстөрийн намд буруу жишиг тогтсоныг тодорхой харуулж байгаа хэрэг. Одоо энэ гажуудлыг төр, нам, хуулийн байгууллага анхааралдаа авч, засах цаг ирсэн.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47780
0 эможи
keyboard_arrow_up