Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байгаа юм.
Үүний дагуу аравдугаар сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









47768
0 эможи