ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо

2017 оны 10 сарын 03

ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна.

Arslan.mn

Энэ удаагийн ээлжит арга хэмжээг ЦССҮТ болон "Улаанбаатар смарт карт" ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус байгууллагын хувьд гурав дахь жилдээ 10 дугаар сарын 3-ны өдрийн цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм. 

Өнөөдрийн үйл ажиллагаанд Улаанбаатар смарт карт ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Батзориг, үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал болон бусад албан хаагчид оролцож, цусаа бэлэглэлээ.

Arslan.mn

Энэ үеэр Улаанбаатар Смарт карт ХХК-ий үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал “Манай компани нь 2015 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд автобусанд байрлах буудал зарлагч лед дэлгэцээр олон нийтэд цусаа бэлэглэх ажлыг сурталчилахаас гадна доноруудыг сурталчилсан автобусны картыг худалдаанд гаргасан. Мөн НИТХ-тай хамтран 190 гаруй Хүндэт доноруудыг Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулж байна. Бидний зүгээс цус бэлэглэх өдрийг сурталчилж, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” хэмээлээ.

Arslan.mn

Энэхүү өдрийн хүрээнд 10-20 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулах аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47699
1 эможи
keyboard_arrow_up