Ц.Сандуйг харлуулах өөр юм байна уу
-Бүх гэм зэм, буруу булхай, олны зүхлийг өөртөө тээж, ард түмнээс уучлал гуйсан. Энэ нь түүнийг нэг мөр дарж, шороотой хутгах ажиллагааг тасалдуулсан гэхэд болно -
Ц.Сандуй гэх нэр хэвлэлээс салахгүй нь. Албаа өг гэхэд нь за гээд л өгч харагдсан, бурууг үүр гэхэд нь ч тэгье гээд буруутан болж байсан. Тэгсэн ч бас болоогүй ажээ. Одоо энэ хүнийг бараг л үх гэх нь халаг муучилсаар.
Ингэхэд НИТХ-ын дарга асан энэ залуу яг юуны учир өрөөлийн зүрхэнд ийм айхтар шар ус хуруулж, эмээж айхад хүргэв. Уг нь тэрбээр нийгмийн уур амьсгалыг хамгийн ихээр мэдэрч, цаг зуурын золиос болохоос айлгүй, зангараг заан бүх бурууг нуруундаа үүрээд, олон таван үггүйгээр ажлаа өгсөн. Өөрөөр хэлбэл, тэрбээр намынхаа эв нэгдлийн төлөө ажлаа өгч олон хүний эрх ашгийг нэн тэргүүнд хүндэтгэж улстөрийн соёл гаргасан гэсэн үг.
Тиймээс үүнийг л улстөрийн соёл гэж нэрлэмээр санагдах юм. Нэг талаар ийм ч, нөгөө талаар Ц.Сандуй улстөр гэх хатуу талбарын оройд хүртэл мацаагүй ч унаж, босохын аль алиныг үзэж, хатуужсан нь үнэн.
Улстөрд залуу хүмүүс орж ирэхэд нийгэм тэднийг сонирхож, сонжиж, сорьж үздэг нь жам ёс гэлтэй. Гэхдээ зориудаар тэднийг шахаж, хавчиж, муучилж харлуулахад тэсэж үлдэх, үлдсэн ч эцэст нь ингэж эрх мэдлээс татгалзах нь хэд бол.
МАН-д залуу боловсон хүчин олон бий. Тэд эхнээсээ төр түшилцэх болсон. Гэвч төрийн өндөр алба, хүнд хариуцлага тэднийг эвдсэнээс биш төлөвшүүлээгүйн жишээг Ц.Сандуйн эсрэг хэл амаа билүүдэж байгаагаас нь харж болно. Гэтэл Ц.Сандуй тэдний бодож байсан шиг өөдөөс нь арсалдаж, өөрийгөө өмөөрч, хор хутгаж гүйсэнгүй. Бүх гэм зэм, буруу булхай, олны зүхлийг өөртөө тээж, ард түмнээс уучлал гуйсан. Энэ нь түүнийг нэг мөр дарж, шороотой хутгах ажиллагааг тасалдуулсан гэхэд болно.
Олон нийт ч Ц.Сандуйг буруутан гэж харж байсан бол одоо энэ хүн яг хаана алдав, хэн түүнийг түлхэв гэдгийг сонирхох болсон тул ийнхүү унасан дээр нь намынхан нь хэсэг нөхөд өшиглөж байгаа бололтой.
Ер нь Ц.Сандуй гэж яг хэн бэ, тэр яг юу хийсэн гэж энэ их галыг өөр дээрээ авах болов оо. Улстөрчийн аливаа ажлыг цаг хугацаа тодруулан харуулдаг тул түүнийг ингэж яаран дүгнэх болоогүй байж ч мэднэ. Нөгөөтэйгүүр тулхтай, тууштай, төдийлөн олон үг амнаасаа гаргаад байдаггүй энэ залуу Монгол төрд хариуцлагатай алба хаших цаг ирнэ. Чухам энэ асуудал л өрсөлдөгчдийнх нь санааг өнөө хүртэл чилээж байгаа тул дутуу орхисон мэхээ ямар ч хамаагүй аргаар гүйцээхээр шийдсэн аж.
Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг. Улстөрд угаас унах нэг өдөр байхад босох арван шалтгаан гарч ирэх нь тодорхой биз ээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)