Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийж буй нийт ажлын явц 85 хувьтай байна
Эдгээр өдрүүдэд нийслэлд хийгдэж буй зам засварын бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1км авто зам, өгөөж, авто плаза, ХААИС, Богджавзандамбын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн 13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын 23 ТӨСӨЛ, гүүр хоолой туннел засварын 7 багц, тэмдэг тэмдэглэгээний 3 багц , замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 багц ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийж буй нийт ажлын явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд 11 сарын 01 гэхэд бүрэн дуусна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)