БГД-ийн нийт худалдаачид хуурай ӨЛСГӨЛӨН зарлаж байна
Нэгдүгээр хорооллын 32-ын буудал, Хархорин захын хооронд явган хүний зам дагуу худалдаа эрхлэгчид, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 3,4 дүгээр хороололд гар дээрээс худалдаа наймаа эрхлэгчид 09 дүгээр сарын 26-аас эхлэн тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөн зарлаад байгаа. “Нийслэл хотод гар дээрээс худалдаа эрхлэгч 1000 гаруй иргэн байдаг бөгөөд тэднийг байнга хөөж тууж, торгууль, хураамж авдаг. Улсаас нэг ч төгрөг гуйгаагүй, өөрөө өөрсөддөө ажлын байр бий болгож , амьдралаа авч яваа иргэдийг шахаж хавчих нь хэвийн үзэгдэл болсон тул бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэхээр болсон. Бид 100 гаруй хүний ажлын байрын төлөө тэмцэж байна. Үүний төлөө би үхэж ч чадна” гэж зохион байгуулагч С.Мишигээ ярьсан юм.









