Хоёр хямдралын ижил төрх

2017 оны 10 сарын 02

Arslan.mn

 

“Аз хур”, “Имарт хороолол” дэлгүүр өнгөрсөн өдрүүдэд худалдан авагчдын хөлд дарагдаж өнжлөө.

Зад хямдарлын “шим”-ийг хүртэх гэсэн хүмүүс хоёр дэлгүүрийн хана туургыг нураах шахам чихэлдэв. “Аз хур” дэлгүүр хичээлийн хэрэгсэл, номынхоо үнийг 72 хувь хүртэл хямдрууллаа. Тиймдээ ч “72 цагийн 72 хувь хүртэлх хямдрал” гэж гурван өдөр үргэлжлэх хямдралт худалдаагаа нэрлэжээ.

Тэгвэл 30000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүн борлуулж буй “Имарт хороолол” салбарынхан үүдээ нээнгүүтээ 300 гаруй бараагаа 80 хүртэлх хувийн хямдралтай үнээр борлуулж, “бэлэг” барив. Эдийн засаг хүндэрч, иргэд хэтэвчин дэх хэдэн бор төгрөгөө хямгадаж эхэлсэн энэ үед хоёр дэлгүүр хүмүүсийн бүтээгдэхүүн худалдан авах сэдлийг төрүүлсэн маркетинг хийлээ.

Аз хур” дэлгүүрийн гадаа хэдэн цаг дугаарлаж зогсоод шантарсандаа буцсан хүн цөөнгүй. III, IV хорооллын “Соло Молл” дахь “Имарт хороолол” салбарыг зорьсон нь автомашины зогсоол хайж мунгинаж буй нь харагдсан. Манайд хэрэглэгчдийг татаж, бараагаа борлуулах бизнесийн шинэ санаачилга ийн нэвтэрч байна. АНУ-д болдог “Хар баасан гариг” худалдан авагчдыг даллан дууддаг аргыг “Аз хур”, “Имарт”-ийнхан оновчтой нэвтрүүлж чадлаа. 

Сонирхолтой мэдээлэл

-    72 цагийн турш хаалгаа барилгүй, 72 хувь хүртэлх хямдрал зарласан.
-    “ӨРГӨӨ 1” болон Зүүн дөрвөн замаас өдөрт  6-8 удаа нэг автобус “АЗ ХУР” номын их дэлгүүр рүү явсан.
-    1000 хүн хүлээн авах багтаамжтай дэлгүүр нь дүүрсэн учир хүмүүс гадаа дугаарласан.
-    “СҮҮ” компани дугаарлаж зогссон хүмүүсийг аарцаар дайлсан

-    1993 онд байгуулагдсан “Имарт” сүлжээний толгой компани нь БНСУ-ын хамгийн том жижигхэн худалдааны “Shinsegae” групп юм.
-    Монголын “Имарт” салбар бүтэн сайн өдрүүдэд хамгийн их хүнтэй байдаг ба худалдан авагчид дунджаар 25 минутаас 1.5 цагийг уг дэлгүүрт өнгөрүүлдэг байна. 
-    250 ажлын байр бий болгосон “Имарт хороолол” салбарын нээлтэд зориулж хамгийн хямд 100 барааг санал болгосон.
-    20000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 50000 үйлчлүүлэгчид “Имарт” эко тор, 100.000-аас дээш 

Эх сурвалж: ӨНӨӨДӨР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47626
0 эможи
keyboard_arrow_up