11 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийжээ

2017 оны 9 сарын 28

Arslan.mn

Улаанбаатар хотын ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хэрэгжүүлэх төслийн хүрээнд борооны ус ихээр тогтдог 11 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар хийжээ.

Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийсэн 11 байршлаа “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын ажлын комисст хүлээлгэн өгсөн байна.

Авто замд борооны ус зайлуулах шугам угсралт хийгдсэнээр авто замын зорчих хэсгийн эвдрэл багасч, насжилт уртасдаг, мөн эрчимшил ихтэй борооны улмаас зам талбайн усны түвшин түргэн зуур болон богино хугацаанд зам талбайг үерт автуулах тохиолдол ихээр гардаг. Иймд цаашид борооны ус зайлуулах шугам сүлжээ хийгдээгүй байршлуудад үргэлжлүүлэн угсралтын ажил хийх нэн шаардлагатай байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47510
0 эможи
keyboard_arrow_up