ФОТО: Жижиглэн худалдаа эрхлэгчид ӨЛСГӨЛӨН зарлаад хоёр хонож байна
2017 оны 9 сарын 27
Хар хорин захын гадаа гудамж талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс I хорооллын 32-ын автобусны буудлын орчимд гэр барьж, хуурай өлсгөлөн зарлаж эхлээд 2 хонож байна. Өнөөдрийн байдлаар 14 хүн өлсгөлөнд оролцож байна.
Баянгол дүүргийн удирдлагын зүгээс жижиглэн худалдаа эрхлэгчдэд ажлын байр санал болгосон хэмээн мэдээлсэн. Харин С. Мишиг хэлэхдээ “Баянгол дүүргээс бидэнд нэг ч удаа ажлын байрны санал тавиагүй” гэлээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай талбайд, зөвшөөрөлгүй бүсэд худалдаа эрхлэгчид, мөн ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаа иргэд хууль тогтоомж, захирамж, журмыг зөрчиж архи, тамхи хэрэглэх, ил задгай бие засах, хог хаях зэргээр орчин тойрноо бохирдуулдаг, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэмээх шалтгаанаар нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нарын захирамж гаргаж, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа иргэдийг нүүлгэх, газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









47489
0 эможи