Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 90 хувьтай байна

2017 оны 9 сарын 25

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2017 онд Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт, Гадаадын зээл тусламж, Концессийн гэрээгээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 42 төсөл хэрэгжүүлж, шинээр 10,9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөн шинэчилж, 5 байршилд шинээр нийт 3050м урт гүүр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  1. Гадаадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр:

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  үйл ажиллагааны хөтөлбөрт  туссан  эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр  Яармагийн  шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах, Замын цагдаагийн газрын уулзварт   гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 урт метр, Сонсголонгийн 289,4 урт метр төмөр бетон гүүрүүдийг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх  20.9 км авто    замыг өргөтгөн шинэчлэх 4 том төслийг энэ онд эхлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47392
0 эможи
keyboard_arrow_up