Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Говь-алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 09 дүгээр сарын 20-ны 20 цагаас 09 дүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 12-17 градус, зүүн хэсгээр 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгэээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд зарим газраар секундэд 14-16 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)