ОХУ-д сургууль төгсөгчдийн дунд эссе бичлэгийн уралдаан зарлалаа

2017 оны 9 сарын 19

Монгол улсаас ОХУ-д оюутан сургаж эхэлсэний 95 жил, ОХУ болон ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбооны 45 жилийн ойг тохиолдуулан “Сэтгэлд хоногшсон сайхан дурсамж” эссе бичлэгийн уралдаан зарлалаа.

Arslan.mn

Хамгийн анх 1921 оны намар БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 15 залуу дээд боловсрол эзэмшихээр тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотыг зорьж байжээ. Тэр үеэс хойш өдийг хүртэл манай улсын үе үеийн чадварлаг боловсон хүчин ОХУ-д бэлтгэгдсээр иржээ.
Жилээс жилд  ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дээд боловсрол эзэмших монгол оюутны тоо нэмэгддэг. Энэ намар 500 орчим монгол оюутан ОХУ-д тэтгэлгээр сурах эрхтэй болсон.ОХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж буй нь Орос орныг залуу хойч үедээ сурталчлан таниулах гол зориолготой ажээ. Оролцогчид эссегээ монгол эсвэл орос хэлээр 3-5 хуудсанд багтаан бичиж 10 дугаар сарын 20-ны дотор mavsuz@yahoo.com хаягаар ирүүлэх боломжтой.
Дашрамд дурдахад уралдаанд тэргүүлсэн бүтээлүүд “Сэтгэлд дотно Орос орон” номонд хэвлэгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47216
0 эможи
keyboard_arrow_up