Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тайланг торгуульгүйгээр хүлээн авч байна

2017 оны 9 сарын 19
Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилго бүхий Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд эхэллээ.
Arslan.mn

Нийслэлийн 378 жилийн ойг угтан зохион байгуулж буй энэхүү өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тус дүүргийн ЗДТГ-ын харъяа Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн I, II хэлтэс зэрэг бүх хэлтэс, албад оролцож, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.
Тус дүүргийн Татварын хэлтэс 20 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийг тайланг хүлээн авч, хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна. Тухайлбал, татварын өртэй, хоцрогдолтой байгаа аж ахуйн нэгжүүдийн Санхүү, төрийн сангаар баталгаажсан тайланг торгууль, шийтгэвэргүйгээр хүлээн авч байгаа юм.






 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
47215
1 эможи
keyboard_arrow_up