Картаар зорчоогүй иргэдийг торгоно

2017 оны 9 сарын 19
Нийслэлийн нийтийн тээврийн газар (ННТГ)- аас өчигдөр буюу энэ сарын 18-наас нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт ашиглалт буюу хөлс төлөлтийн байдалд хийх шалгалт эхэллээ.
Arslan.mn

Шалгалтын эхний өдөр зорчих хөлс төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57 зөрчил илрүүлсэн байна. Дээрх иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр торгосон байна. Уг хуулийн 14.6 дугаар зүйлийн 1 дүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан юм.
Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47203
0 эможи
keyboard_arrow_up