Оюутны автобусаар зорчих картыг ирэх сар хүртэл сунгана
Их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд нийтийн тээврийн автобусаар хөнгөлөлттэй үнээр зорчдог. Тодруулбал, сард 22 удаа үнэгүй зорчих эрхтэй байдаг. Энэ эрхийг эдлэхийн тулд автобусаар зорчих картаа “Смарт карт” компаниар цэнэглүүлэх ёстой.
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч буй ч зарим их, дээд сургуулийн оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих боломжийг эдэлж чадахгүй байгаа юм.
Энэ талаар бид “Смарт карт” компаниас тодруулахад “Өнгөрсөн наймдугаар сарын 28-наас эхэлж 2017-2018 оны хичээлийн жилд суралцах оюутны смарт картын сунгалтыг суралцаж буй сургуулиар нь дамжуулан авч эхэлсэн. Хүсэлтийг ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлүүлэн авна. Зарим сургуулийн оюутнууд ургац хураалтын ажилд дайчлагдсан учраас сунгалтыг ирэх сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон.
Хэрэв карт сунгалтаас хоцорсон оюутан байгаа бол суралцаж байгаа сургуулийн захиргаандаа хандах ёстой. Тухайн сургуулиас нь оюутныхаа картыг сунгуулах хүсэлтийг “Смарт карт” компанид гаргах ёстой. Ингэж зохион байгуулахгүйгээр тухайн оюутан сургуульд сурдаг эсэх, чөлөө авсан эсэхийг мэдэх боломжгүй байгаа” гэсэн хариулт өглөө.
Харин өнөөдрийн байдлаар хэчнээн оюутан автобусаар хөнгөлөлттэй зорчихоор картаа цэнэглүүлж авсан бэ гэдэг албан ёсны тоо хэлэх боломжгүй гэсэн юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)