“Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ
2017 оны 9 сарын 18
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр хамтран хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор маргааш эхлүүлэх гэж байна.
Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-25-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулах юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









47153
0 эможи