Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

2017 оны 9 сарын 17

Arslan.mn

Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар  багавтар  үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, говийн  бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  баруунаас секундэд 6-11 метр.  19-21 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи  18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд Алтайн уулсаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47113
0 эможи
keyboard_arrow_up