“Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээг хийж байна
2017 оны 9 сарын 16
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос өнөөдөр “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор “Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ.
Уг аяны хүрээнд такси үйлчилгээ үзүүлдэг долоон байгууллагын 100 таксины цуваа өглөөний 09:00 цагаас Д.Сүхбаатарын талбайг тойрон Туул голын ойролцоохыг цэвэрлэж байгаа юм. Энэхүү цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс эхлэх бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан, хог хаяхгүй байхыг хувь хүн, албан байгууллагуудад уриалж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









47091
0 эможи