Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

2017 оны 9 сарын 16

Arslan.mn

Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 14-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хөвсгөлийн уулс болон Халх голын саваар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн баруун хагаст  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-19-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм,  өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47080
0 эможи
keyboard_arrow_up