Газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлтийг хийнэ
Нийслэлийн газрын албанаас “Хорооны төлөвлөлт-Хотын хөгжил” сэдэвт уралдаан зохион байгуулж шилдэг бүтээлүүдийг тодруулсан. Энэхүү уралдаанаас шалгарсан бүтээлээр газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлтийг хийхээр ажлын хэсэг байгуулагдлаа.
Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хүн ам нягт суурьшиж хот хүрээгээ тэлэхийн хэрээр байгаль экологи, нийгэм эдийн засаг, газрын харилцааны салбарт олон бэрхшээлтэй асуудлууд тулгарсаар байна. Эдгээр бэрхшээлтэй асуудлуудыг газар төлөвлөлтийн бодлогоор зохицуулах, хотын нутаг дэвсгэрийн тэлэлтийг зөв зүйтэй удирдан зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаагаас гадна гэр хорооллын хяналтгүй тэлэлтээс үүдэн өвлийн улиралд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Энэ бүх асуудлуудыг шийдэхэд мэргэжлийн газар төлөвлөлтийг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Тиймээс дүүрэг /хорооны/ нутаг дэвсгэрт газар төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, газрын менежментийн оновчтой, ухаалаг, нэгдсэн бодлогыг тодорхойлох замаар жишиг төлөвлөлт гаргах зорилготойгоор “Ухаалаг газрын менежмент” газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлтийг хийхээр төлөвлөөд байна.
Ингэснээр нутаг дэвсгэрийг иж бүрнээр зохион байгуулан байгаль экологи, нийгэм эдийн засаг, газрын менежмент, хот төлөвлөлтийн бодлогуудыг хооронд нь уялдуулан нэгдсэн менежментийн бодлогоор зангидаж иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх юм.
Газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлтийг хийхээр эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Чингэлтэй дүүргийн 12-р хороог сонгон судалгааны ажил хийгдэж байна. Цаашид бүх дүүргийг хамран төлөвлөлт хийнэ.
Ажлын хэсэг 2017 оны наймдугаар сарын 30 өдөр байгуулагдан хоёр удаа хуралдан жишиг төлөвлөлтийн ажлын даалгавар, ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хороодоос судалгаа авах зэрэг ажлууд хийж эхлээд байна.
Түүнчлэн уг төсөл дээр гадна, дотны зөвлөхтэй хамтран ажиллах боломжийг судалж МУИС-ийн багш нар болон JICA-н “Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл” MUCCUP хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)