Өнөөдрөөс айл өрх, цэцэрлэг, сургуулиудад халаалт өгнө
2017 оны 9 сарын 15
Дулааны шугам сүлжээнд холбогдсон айл орон сууцны айл өрхүүд, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн халаалтыг өнөөдрөөс хуваарийн дагуу өгнө. Харин албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгөх юм.
Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээллээр Улаанбаатарт өнөөдөр 12 градус маргааш 16, ням гарагт 18 градус дулаан байх бөгөөд ирэх долоо хоногт сэрүүсэх төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









47018
0 эможи