“ДЦС-4“-ийн 3Т трансформаторт гарсан гэмтлийг хэвийн болгож байна
2017 оны 9 сарын 13
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДЦС-4” ТӨХК -ийн хашаанд под станц шатаж байна гэсэн дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 18, 14, 26, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Гал сөнөөгчид шуурхай ажиллан галын тархалтыг зогсоосон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
"ДЦС-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байгаа юм байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
46943
0 эможи