Нийтийн эзэмшлийн зам талбайг засварлалаа

2017 оны 9 сарын 01

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд байгууллагын өмнөх эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн хөрөнгөөр засаж тэгшиллээ. Энэ ажлын хүрээнд 500 м эвдэрсэн замд 6 машин дайрга асгаж, 4.5 тоннын индүүгээр индүүдэж тэгшилсэн. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн үүдний 6*3 хэмжээтэй самбарыг өргөсгөж 9*5 хэмжээтэй болгож байрлалыг өөрчлөх ажил хийж байгаа. Харин гуравдугаар бааз зам талбай нь эвдэрч хонхойсноос автобус паркдаа орох боломжгүй болсныг засаж, хашаан доторх 400 м 2 талбайд 54м3 уулын дайрга асган экскаватороор түрж тэгшлэн 5 тоннын индүүгээр индүүдлээ гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46598
0 эможи
keyboard_arrow_up