Зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг ЦУЦАЛЛАА

2017 оны 8 сарын 31

Хотын дарга өнөөдөр автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж, Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж буйгаа мэдэгдлээ.

Өмнө нь замын түгжрэлийг бууруулна гэж үзэж төв зам загуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан билээ.  Энэ шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлээд хоёр долоо хоногийн нүүрийг үзэж байгаа юм. 

Шийдвэр цуцлагдаж байгаа шалтааныг "Хотын түгжрэлийг багасгах зорилготой байсан ч хотын хөдөлгөөн багасаагүй болохоор цуцалж байна" хэмээн тайлбарлав. 

Замын түгжрэлийг бууруулахын тулд:

  1. Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний огтлолцлын замыг өргөтгөх,
  2. Дөлгөөн нуур орчим, 3-р сургуулийн замыг өргөтгөл хийх
  3. Хүргэлт түгээлтийн машиныг олон улсын жишгийг дагаж 21:00 цагаас 07:00 цагт хийдэг болгох
  4. Хувийн сургуулийн хүүхдээ төрийн албан хаагч  албаны машинаар зөөхгүй байх. Үүний тулд жилд 7-8 сая төгрөг байдаг автобусны үнийг багасгах
  5. Их дээд сургуулийн төвлөрлийг багасгах. Зарим их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргах
  6. Төрийн захиргааны албан хаагчид 1 өдөр машингүй, нийтийн тээврээр зорчдог болох үүргийг Хотын дарга "Түгжрэлийг бууруулах" Ажлын хэсгийнхэнд өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46531
0 эможи
keyboard_arrow_up