НЗД-ын орлогч П.Баярхүү ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, дахин барилгажуулах ажлын явцтай танилцлаа
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тэгвэл өчигдөр НЗД-ын даргын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг
буулган, шинээр барьж буй ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч зургаан компани Баянзүрх, Хан-Уул, Баянгол гэсэн гурван дүүргийн 23 байршилд нийт ашиглалтын шаардлага хангахгүй 14 барилгыг буулган шинээр барих ажил хийгдэж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан бөгөөд 131 барилгаас 16 багцын 50 барилгын төсөл хэрэгжиж байгаа бол оршин суугчдын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулахаас татгалзсан 2 барилга, төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах шаардлагатай 29 багцын 79 барилга байгаа аж.
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа төсөл хэрэгжүүлэгчид