“БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад шинэ цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын хүрээнд “БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармаг гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. 10 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд барилгын салбарын бизнес эрхлэгчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын ханган нийлүүлэгчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.
“БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар “Барилга Эм Эн” ХХК, Ивээн тэтгэгчээр Ногоон ирээдүйг бүтээнэ уриатай “NCD Group” ХХК, хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар, Барилгын Хөгжлийн Төв, Газар Зохион Байгуулалт Геодези Зураг зүйн газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ажиллалаа.
Энэ үеэр уламжлал ёсоор үзэсгэлэнгийн Шилдэг аж ахуйн нэгж, орон сууц, бүтээгдэхүүнийг шалгаруулсан юм.
“БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармагийн Шилдэг оролцогчид:
- Шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч - “Женерал Тек” ХХК
Үндэсний шилдэг компаниудын нэг “Ти энд Жи” ХХК-иас дотоодын зах зээлдээ нийлүүлж буй Европын шилдэг үйлдвэрлэгч, 100 жилийн түүхтэй “Hoermann” хаалга
Мөн “БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармагийн Ивээн тэтгэгч Ногоон ирээдүйг бүтээнэ уриатай “NCD Group” ХХК-д талархалын бичиг болно дурсгалын эд зүйлс гардууллаа.
“Камдер” ХХК-ийн “Encanto Orange Town” төслийн ажилтан:
“Барилга, орон сууц 2017” үзэсгэлэнг зохион байгуулсан Барилга.МН-ийн хамт олонд баярлалаа. Үзэсгэлэн маань жил ирэх тусам өргөжин тэл, сайхан болж байгаад баяртай байна. Оролцогч байгууллагуудын чанар жилээс жилд чанаржиж байгаад таатай байна. Та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Манай байгууллага “Энканто таун 1, 2” төслийг хэрэгжүүлж дуусгасан үүний дараа “Энканто Оренж таун” төслийг амжилттай дуусгах шатандаа явж байна. Бид барилгын салбартаа шинэлэг бүтээн байгуулалтуудыг хийхийг эрмэлзэж байна. Үүний тод жишээ нь “Энтанко Паркинг” 14 давхар 350 машины зогсоолыг барьсан явдал юм. Үргэлжлүүлэн дахин 3 давхар автозогсоол, спорт комплекс гэсэн байгууламжуудыг иж бүрнээр нь хийж байна.
Шилдэг бүтээгдэхүүн - “Ти энд Жи” ХХК-ийн “Hoermann” хаалга
Шилдэг орон сууц - “Камдер” ХХК-ийн “Encanto Orange Town” төсөл
Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгч - “Ондилт” ХХК
Шилдэг ханган нийлүүлэгч - “Дүнь Юань Интернэшнл” ХХК
Шилдэг үйлдвэрлэгч - “Метропласт” ХХК