Нийт хүүхдүүдийн 77.6 хувь нь цэцэрлэгт хамрагдана

2017 оны 8 сарын 27

2017-2018 оны хичээлийн жилд 28 сургуулийн 10 орчим мянган сурагч гурван ээлжээр хичээллэх аж.

Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн таван сургууль арав, арванэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахаар төлөвлөж байгааг албаныхан онцолсон.

Мөн ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад орох аж.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46376
0 эможи
keyboard_arrow_up