Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
![](https://websites.mn/arslan/assets/images/20170524/988b67098e782f110127372c61a99649_279.jpg)
Ногоочид, тариаланчдын анхааралд: 27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 08 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн нутгаар 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 хэм, Говийн бүс нутаг болон Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 29-нд баруун аймгуудын нутаг, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 29-нөөс өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)