ФОТО: Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа

2017 оны 8 сарын 25

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос санаачлан өөрийн гишүүүн ББСБ-уудтай хамтран “1,000 цүнх challenge” аяныг зарласан аж. Тодруулбал, гишүүн байгууллагуудынхаа хандиваар 1,000 хүүхдэд хичээлийн бүрэн дүүрэн хэрэгсэл бүхий цүнх өгөх арга хэмжээг  өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргахад чиглэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46346
0 эможи
keyboard_arrow_up