Үргэлжилсэн борооноос үүдсэн үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэдэд анхааруулж байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Харин өдөртөө үүлэрхэг 12-14 хэм дулаан байна. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.









