Нийслэлийн хэмжээнд 74 бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна

2017 оны 8 сарын 22

Бүрэн цахилгаан автомашиныг нийслэл хотын замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчуулах, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг Хотын дарга гаргаад байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль Орчны Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Байгаль Орчны  Газрын дарга Э.Баттулга "Бүрэн цахилгаан автомашиныг авто зам ашигласны төлбөр болон дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын агаарыг автомашинаас гарсан 60 гаруй төрлийн хорт хий бохирдуулдаг.

Хотын хэмжээнд автомашины жилийн дундаж өсөлт 13 хувь байгаа. Бид энэ шийдвэрийг гаргахаас өмнө автомашин импортлогчдын холбоотой томоохон уулзалт зохион байгуулсан. Холбооны зүгээс цахилгаан машины хэрэглээг дэмжсэн автомашинуудыг оруулж ирнэ гэсэн. 

Улаанбаатар хотын хэмжээнд яг одоогоор 74 бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Ийм төрлийн автомашин импортолсон байгууллагууд бий. Цаашид хэрэглээ нь өсөх байх.

Бүрэн цахилгаан автомашин ямар ч нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй учраас татваруудаас чөлөөлөгдөж байна. Тэгэхээр цахилгаан автомашин ашигладаг хүмүүс зөвхөн автомашин ашигласны татвараа төлнө гэсэн үг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46225
0 эможи
keyboard_arrow_up