Авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад ангиллын гэрчилгээ олгов

2017 оны 8 сарын 21

Нийслэлийн Тээврийн газар нь Зам тээврийн сайдын 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-уудыг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд A,B,C хүрээний ангилал тогтоох ажлын хүрээнд эхний ээлжинд ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү авто үйлчилгээний үйл ажиллагаанд ангилал тогтоож, нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд автомашин худалдан авахдаа тухайн автомашин нь өмнө аль засварын газар, ямар үйлчилгээ хийлгэж байсныг мэдэх боломжтой болно. Мөн тухайн авто үйлчилгээний байгууллага нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргаж өгөх юм.

2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр авто үйлчилгээ эрхлэгч “Моннис моторс” ХХК, “Таван богд” ХХК, “Мүгэн” ХХК зэрэг компаниудын удирдлагууд нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас ангиллын гэрчилгээгээ гардан авлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46182
0 эможи
keyboard_arrow_up