НИТХ-ын даргыг огцруулах хуулийн заалт байхгүй, сайн дураараа огцрох боломжтой

2017 оны 8 сарын 21

НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун "НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зурсан. Энэ тоо олонхи болоогүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд заасан ээлжит бус хурал хуралдах нөхцөл бүрдээгүй байна. Ц.Сандуйг гарын үсэг цуглуулснаар огцруулна гэж ойлгож болохгүй. 3/2-оос дээш төлөөлөгчийн саналаар НИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулдаг. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж ээлжит бус хурлаа зарлах учиртай. НИТХ-ын даргыг огцруулах хуулийн заалт байхгүй бөгөөд ганцхан сайн дураараа огцрох боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зураагүй хүмүүс 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүсийг өмгөөлж байна гэсэн утгатай мэдээлэл их гарч байна. Бидэнд тийм зүйл байхгүй" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлд ялалт байгуулсан МАН-ын гишүүн намын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдсөн. МАН бол дотроо бүтэц зохион байгуулалттай. Хэдийгээр төлөөлөгч нарт бүрэн эрх байдаг боловч намын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан. НИТХ-ын ээлжит бус хурал зарлахын өмнө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид хуралдана. Дараа НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Ингэж байж хурал зарлагдана. МАН-ын их хурлаар 60 тэрбумын асуудлыг огт яриагүй юм биш. Уг асуудлыг намын дүрэм журмын хэмжээнд хэлэлцэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа.Эхлээд дэс дараалал, дүрэм журмын дагуу явах нь зүйтэй. Хэтэрхий улс төржихгүй баймаар байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46170
0 эможи
keyboard_arrow_up