Төв шуудангийн уулзварт ЗҮҮН ТАЛААС ирж байгаа машины зүүн эргэх хөдөлгөөн ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
Наймдугаар сарын 15-наас эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл зүүн тийш эргэдэггүй болсон.
Энхтайваны өргөн чөлөөнд замын түгжрэлийг бууруулахын тулд:
- хөдөлгөөний чиглэлийг зориуд өөрчлөх,
- замуудын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх,
- хөдөлгөөний урсгалыг тогтвортой жигд байлгах,
- хүлээлтийн хугацааг бууруулахаар зүүн гар тийш эргэлт хийх хөдөлгөөнийг шулуун хөдөлгөөнөөс салгаж байгаа юм байна.
Энэ өөрчлөлттэй холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр "Түгжрэлийг бууруулах" Ажлын хэсгийнхэн хөдөлгөөний ачааллыг хяналтын камераар шууд хянаж зарим шийдвэрүүдийг цаг тухай бүрд нь гарган ажиллаж байгаа аж.
Замын Цагдаагийн байгууллагаас зүүн эргэхийг хориглож байгааг иргэдэд хэвшүүлэх үүднээс юун түрүүнд хариуцлага торгууль ярихгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Ингээд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл аль аль уулзвараар зүүн гар тийш эргэж болохгүй талаар дахин сануулъя.
1.Төв шуудангийн зүүн уулзвар
Баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцон Төв шуудангийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн ГХЯ-ны уулзвараар баруун эргээд Жамъян гүнийн гудамжаар орж дээрх уулзварын урдаас чигээрээ явах боломжтой.
ЗУРАГ 1:
2.Цэцэг төвийн баруун урд уулзвар
Нэгдүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төв хүртэл нэг чигийн хөдөлгөөнд орно.
Баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцон цэцэг төвөөр зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд ОХУ-ын Элчин Сайдын Яамны баруун замаар Сөүлийн гудамж руу орж, нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзвараар хойш эргэн цэцэг төвийн уулзвараар нэвтрэх боломжтой.
Зүүнээс баруун тийш хөдөлгөөнд оролцон Цэцэг төвөөр зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд Төв шуудангийн уулзвараар Сөүлийн гудамж руу орох боломжтой.
ЗУРАГ 2:
3.Багшийн дээдийн уулзвар
ЗУРАГ 3:
4.11-р сургуулийн хойд уулзвар
Зүүн гар тийш эргэхээр хориглогдсон тээврийн хэрэгслүүд Баруун дөрвөн замаар буцаж эргэх эсвэл уулзвараар гараад хамгийн эхний гарцаар баруун эргэж, уулзварын хойд хэсгээр орох боломжтой.
ЗУРАГ 4:
5.Гадаад Харилцааны Яамны уулзвар
Баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцон ГХЯ-ны уулзвараар зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд 1-р эмнэлэг рүү эргэх гарцаар орж, Д.Чойдогийн гудамжаар яваад тухайн уулзварыг урдаас хойш хойш шулуун нэвтрэх боломжтой.
Зүүнээс баруун тийш хөдөлгөөнд оролцон ГХЯ-ны уулзвараар зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд МУБИС-ийн уулзвараар баруун гар тийш эргэн Ерөнхий сайд Амарын гудамжаар ороод Сүхбаатарын талбайн зүүн замаар тухайн уулзварыг шулуун нэврэх боломжтой.
Мөн Төв шуудангийн уулзварын зүүн эргэлтээр буцаж эргэн дээрх уулзвараар баруун гар тийш эргэн зорчих боломжтой.
ЗУРАГ 5:
6.Бөхийн өргөөгийн уулзвар
Гэрлэн дохио гурван үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна.
ЗУРАГ 6: