Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх зам ашиглалтад ороход бэлэн болжээ

2017 оны 8 сарын 16

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тус зам нь Халдвартын эцсээс "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд 7м өргөн, 2 талаараа 1,5м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй юм.

Гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл шалгарч, нийт 986 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46038
0 эможи
keyboard_arrow_up