Зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбогдуулан замын гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажлууд хийгдэж байна
Наймдугаар сарын 15-аас буюу маргаашнаас Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбогдуулан замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохиог шинэчлэх ажлууд хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан НЗД-ын орлогч П.Баярхүү, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булган болон бусад албаны хүмүүс тус ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Ажлын хүрээнд Баруун 4 замаас Зүүн 4 зам -Бөхийн өргөөний уулзвар, Багшийн дээд, Сүхбаатарын талбай-Гадаад хэргийн яамны уулзвар, Төв шуудан-Цэцэг төвийн уулзвар, 11 дүгээр сургуулийн уулзвар, Хүүхдийн 100-гийн арын уулзвар болон нэгдүгээр сургуулийн уулзвар зэрэг байршлуудын хөдөлгөөний зохион байгуулалтын ажил дууссан байна. Мөн үлдсэн тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохиог өнөө шөнөдөө багтаан шинэчилж байршуулах аж.