ШУУРХАЙ: Зүүн гар тийш эргэхгүй болсонтой холбоотой нийтийн тээврийн 7 чиглэлд ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2017 оны 8 сарын 14

Нийслэлийн Тээврийн газрын  орлогч дарга Х.Булган болон бусад албаны хүмүүс зүүн эргэхийг хориглох болсонтой холбоотой нийтийн тээврийн зарим чиглэлд орох өөрчлөлтийн талаар мэдээлэл  хийлээ.

 

Наймдугаар сарын 15-наас Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбоотой нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орж байна.

Тэрбээр "Нийтийн тээврийн хоёр уулзвар дээр нийтийн тээврийн үйлчилгээний зам өөрчилнө. Нэгдүгээрт Багшийн дээдээс явдаг 7 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж байна. Зүүн дөрвөн замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудалд нь өөрчлөлт орохгүй" гэв.

Өөрчлөлт орж байгаа чиглэлүүд:

  • Ч:7 НИСЭХ – ТӨВ НОМЫН САН – 7 БУУДАЛ – ЗУНЖИН ХУДАЛДААНЫ ТӨВ
  •    Ч:28 СЭЛХ – 7 БУУДАЛ – ЦЭЦЭГ ТӨВ
  • Ч:30Б ЖАНЖИН КЛУБ – ДАМДИНСҮРЭНГИЙН ГУДАМЖ – ЦЭЦЭГ ТӨВ – МУБИС
  • Ч:34 ШАРХАД – САНСАР – АРД КИНО ТЕАТР – ТЭЦ3
  •   Ч:53 ЯАРМАГ – ЦЭЦЭГ ТӨВ – МУБИС
  • Ч:55 ЗАЙСАН – ДЭНЖИЙН 1000 – ЗАМГҮҮРИЙН АВТО БААЗ – СОГООТЫН ГУДАМЖ
  • Ч:63 ХАН ХИЛЛС ХОТХОН – РИВЕР ГАРДЕН – БАЯНМОНГОЛ ХОРООЛОЛ – ЦЭЦЭГ ТӨВ – МУБИС

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45949
0 эможи
keyboard_arrow_up