М.Мөнхчулуун: Ц.Сандуйг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа талаар нэг ч мэдээлэл байхгүй
НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэж үеэр М.Мөнхчулуун “Нийслэлийн БГД, СБД, БЗД гэх гурван дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Энэ дүүргүүдэд Хорооны засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын даргыг хууль бусаар сонгож байгаа талаар мэдээлэл өгөх гэж хэвлэлийн бага хурал хийж байна.
Энэ нь иргэдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байгаа. Хорооны иргэдийн нийтийн хурлуудыг хуулийн дагуу хуралдуулах чиглэлийг Нийслэлээс өгсөн. Гэвч хууль бус үйл ажиллагаа болж байна.
Тиймээс НИТХ-аас өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга нарт албан бичиг хүргүүлж байна. Бид хуулийн хүрээнд дахин сонгууль, хурал зохион байгуулах шаардлагыг тавьж байгаа.
Хорооны засаг даргын гараар иргэдэд очиж буй халамж үйлчилгээ, бүртгэлийн асуудлууд дамждаг. Тиймээс иргэдээс сонгогдсон Хорооны Засаг дарга байх ёстой. Ц.Сандуйг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа талаар нэг ч мэдээлэл байхгүй” гэсэн юм.