Өнөө шөнө Сансрын тойргийн замыг хаана
2017 оны 8 сарын 09
Дарь эхийн гэр хорооллоос Сансар руу нэвтэрдэг уулзварт гүүрэн гарц шинээр барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөө оройноос эхлэн түр хугацаагаар зам хаахаар болсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал наймдугаар сарын 09-ний 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлан гүүрийн дам нурууны угсралтын ажил хийхээр болжээ.
Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45795
0 эможи