Монгол Улсад анхны олон улсын өртөөт МАРАФОН болно

2017 оны 8 сарын 09

Улаанбаатар хотод "Олон улсын өртөөт марафон" удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн биеийн тамир спортын хороо болон "Grand China sport" холбоо марафонд оролцогчдод зориулж өнөөдөр зарим мэдээллийг өглөө.

 
  • Марафон наймдугаар сарын 13-ны өглөө 9:30 цагт нээлтээ хийж, тамирчид10:00 цагт гараанаас гарна.
  • Харин оролцогчид өглөөний 08:00 цагт Сүхбаатарын талбай дээр багийн гишүүдтэйгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, бүртгэлээ баталгаажуулан, цаг хэмжигчээ авах ёстой аж.

Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрлүүдээр болох юм.

 
  • “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг
  • “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг
  • “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг
  • “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой юм.

Тэмцээн Сүхбаатарын талбайгаас эхлэн таван өртөөгөөр аялж, өртөө болгон дээр бяцхан даалгавар биелүүлж, өөрсдийн цагийг тухайн өртөө хариуцсан шүүгч, зохион байгуулагчдад бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгээд эргээд Сүхбаатарын талбай дээрээ хүрэлцэн ирснээр тэмцээн өндөрлөх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45787
0 эможи
keyboard_arrow_up